Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

ЗУНШЛАГЫН ТОЙМ МЭДЭЭ

Шинэчлэгдсэн: 2024-12-03 20:12:20

ЗУНШЛАГЫН ТОЙМ МЭДЭЭ

Аймгийн нийт нутгийн зуншлагын тойм мэдээг 2024 оны 6-8-р саруудын цаг агаарын нөхцөл байдал нь бэлчээрийн ургамлын ургалтанд хэрхэн нөлөөлж, зуншлага ямар болсон талаарх мэдээллийг тойм байдлаар гаргаж ард иргэдэд үйлчилдэг.

Зуншлагын байдалд голлон нөлөөлдөг цаг уурын үзүүлэлт нь хур тунадас, агаар, хөрсний температур байдаг. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын дулааралтаас шалтгаалан хөрсний температур 5 дугаар сараас +50, +60 градусыг давж хэт халалт олон хоног үргэлжилэх болсон нь бэлчээрийн ургамлын ургах нөхцөлд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх болсон.

Хур тунадас(Precipitаtion)  Ховд аймгийн нийт нутгаар IV сард нийт 119.2 мм, V сард 89.7 мм, VI сард 324.3 мм,  VII сард  326.7 мм хур тунадас, VIII сард  165.5 мм хур тунадас орсон. Зуны VI болон VII саруудад орсон хур тунадасны хэмжээ “олон жилийн дунджийн орчим” байсан хэдий ч халуун хуурай салхи, агаар болон хөрсөндөө хэт халалт ажиглагдсанаас нийт нутгаар бэлчээрийн ургамал эрт шарлах, хатах зэргээр гэмтэж, ургамлын ургалт дахин сэргэх боломж нөхцөл бүрдээгүй. Зуны саруудын хувьд тунадасны хэмжээг авч үзвэл: VII сарын сүүлийн 10 хоногт 145.3 мм тунадас орсон нь хамгийн их нь байв. Харин хамгийн бага тунадас VI сарын эхний 10 хоногт 14.1 мм тунадас орсон байна. Зуны саруудад Дарви суманд 122.0 мм тунадас орсон нь  хамгийн их хэмжээ бөгөөд хамгийн бага нь Үенч суманд 16.2 мм тунадас оржээ.

Description: C:\Users\hi\Documents\Received Files\2024.06TUNADAS.jpgDescription: C:\Users\hi\Documents\Received Files\2024.07 TUNADAS [1].jpgDescription: C:\Users\hi\Documents\Received Files\2024.08 TUNADAS.jpg 

Зураг. Зуны саруудад  орсон тунадасны нийлбэр (мм-ээр)

 

Ургамал(Plant): Манай аймгийн нийт нутгаар энэ хавар бэлчээрийн ургамал эрт цухуйсан ба Жаргалант, Зэрэг, Булган сумдын нутгаар IV сарын эхний  10 хоногт, Мөнххайрхан, Дуут  сумдын нутгаар IV сарын сүүлийн 10 хоногт, бусад сумдын нутгаар IV сарын дунд 10 хоногт ургамал цухуйж эхэлсэн. Алтайн өвөр говийн сумдын нутаг болон Их Нууруудын Хотгорын сумдын нутгаар цас их орсон, IV сарын эхний 10 хоногтоо ихэнх нутгаар ихээхэн хэмжээний тунадас орсон нь хөрсөнд хангалттай хэмжээний чийг өгч ургамал ургах нөхцөл бүрдсэн.

Хэдий ургамал эрт цухуйсан ч V сарын дунд 10 хоногоос эхлэн нийт нутгаар хөрсөндөө хэт халалт олон хоног үргэлжилж өдөртөө хөрсөндөө 48-64 градус хүрч халсан, хөрсөнд +40 градусыг давж халсан өдрийн тоо сард 26-30, халуун хуурай салхи ихтэй, чийг бага байсан зэргээс шалтгаалан ургамлын ургалт удааширч, үе шат зогсонги байдалд орж таана, хөмүүл мэтийн шүүслэг ургамал хатаж, газрын дээрх хэсэг нь унаж  алга болох, үетэн ургамлууд гэмтэж шарлах, ургамлын бүтээмж буурсан.

Зуны эхэн саруудад Их нууруудын хотгор болон Өндөр уулын бүсийн сумдаар хур тунадас боломжийн орсон нь хөрсний чийгийн хэмжээг нэмэгдүүлж энэ нь ургамлын ургалтанд сайнаар нөлөөлсөн. Чандмань, Зэрэг, Дарви, Мянгад, Мөнххайрхан,  Дуут, Ховд, Эрдэнэбүрэн сумдын нутгаар  зуншлага хэвийн сайн байлаа. Алтайн өвөр говийн сумдын нутгаар хавартаа цас их орсоноос хөрсний чийг ихтэй байж ургамал ургах таатай нөхцөл бүрдэж, зуны эхэн саруудад энэ бүс нутгаар зуншлага хэвийн байсан ч 6,7 сард хур тунадас бага орсоноос бэлчээрийн ургамал хатаж  зуншлагын байдал муудах гол шалтгаан болсон. 

            Бэлчээрийн ургамлын ургалтын байдлыг  зуны саруудаар авч үзвэл VI сард нийт нутгийн 40 гаруй хувь нь сайн, 50 гаруй хувьд гандуу, VII сард нийт нутгийн 60 орчим хувь нь сайн, 40 гаруй хувь нь гандуу үнэлгээтэй болж сайжирсан бол VIII сард  25 хувь нь сайн, 50 хувь нь гандуу, 25 орчим хувь нь муу үнэлгээтэй болж буурсан. VIII сарын 31-ний байдлаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2-9 см, ургамлын  ургац нь 0.0-0.8 ц/га-тай байлаа. Дээрх судалгаанаас харахад ургамал дахин сэргэх боломж муу байна.

Description: C:\Users\hi\Documents\Received Files\2024.07.31 BELCHEER.jpg 

Зураг. Бэлчээрийн ургамлын ургалтын байдал (6,7,8-р саруудад)

                 Зөвлөмж: 2024 оны VIII сарын дунд 10 хоногт хийсэн бэлчээрийн төлөв байдлын ажиглалтаар ихэнх нутгаар  бэлчээрийн ургамлын бүтээмж гүйцээгүй, тачир сийрэг, нэгжийн ургац муу байгаа нийт сумдын малын тоо хэт их зэрэг нь  бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарах гол шалтгаан болсон.

2024-2025 оны өвөл, хаврын аймгийн нийт нутгийн бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

11% нь 0-50,0 хувь (бэлчээрийн нөөцтэй)

9% нь 50,1-100,0 хувь (бэлчээр хүрэлцээтэй)

41% нь 100,1-300,0 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)

 9% нь 300,1-500,0 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн 

30% нь 500,1 хувиас их (даац олон дахин хэтэрсэн үзүүлэлттэй гарчээ.

Өөрөөр хэлбэл аймгийн дүнгээр нийт нутгийн 20 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой. Харин нутгийн 40 гаруй  хувь нь 1-3  дахин хэтэрсэн, 40  орчим хувьд бэлчээрийн даац 3-аас дээш  буюу олон дахин бэлчээрийн даац хэтэрлэлтэй гарлаа.

Бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан Мянгад, Дөргөн, Буянт сумдын малчид хил залгаа аймаг сумдын нутагруу отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлдэж нөөцлөх, малын тоог бууруулах, Дөргөн сумын малчид Завхан аймгийн хил залгаа сумдруу отороор орох боломжтой, Мөст сумын малчид Алтай, Үенч сумдад отор нүүдлээр орох боломжтой ба эртнээс малаа зарж борлуулан эдийн засгийн эргэлтэнд оруулж, өвс тэжээл худалдан авах, татан байршуулах ажлыг зохион байгуулж ажиллах шаардлагтай.

Ийнхүү бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн сумдын өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрэхээр байгаа тул тус сумдын удирдлагууд орон нутгийн зүгээс зөв зохион байгуулалт хийж хадлан тэжээл бэлтгэх, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, малын тоо толгойг бууруулах, хил залгаа бэлчээрийн нөөцтэй нутагруу отор нүүдэл хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж, эртнээс зудын эрсдэлийг тооцож ажиллахыг зөвлөж байна.

                                   

 

 

УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ                                                                                              ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН САЛБАР

2024.09.15

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-11-26 1970-01-01 15
2024 ОНЫ 11-Р САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-11-11 1970-01-01 36
2024 ОНЫ СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-11-04 1970-01-01 165
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-11-04 1970-01-01 148
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-10-14 1970-01-01 165
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-10-01 1970-01-01 161
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-10-01 1970-01-01 168
2024 оны 09-р сарын дунд 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2024-09-24 1970-01-01 202
ХОВД АЙМГИЙН 2024-2025 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2024-09-18 1970-01-01 213
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-09-11 1970-01-01 211
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-09-03 1970-01-01 167
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-09-03 1970-01-01 168
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-08-21 1970-01-01 195
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-08-12 1970-01-01 201
2024 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-08-02 1970-01-01 224
2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-08-02 1970-01-01 219
2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-07-22 1970-01-01 189
2024 оны 7-р сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2024-07-12 1970-01-01 239
2024 оны 6-р сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2024-07-02 1970-01-01 271
2024 оны 6-р сарын цаг агаарын тойм мэдээ 2024-07-02 1970-01-01 221
АЙМГИЙН НИЙТ НУТГИЙН 2024 ОНЫ ХАВАРЖИЛТЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2024-06-24 1970-01-01 212
2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-06-21 1970-01-01 250
2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-06-17 1970-01-01 249
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-06-03 1970-01-01 210
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-06-03 1970-01-01 227
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-05-22 1970-01-01 240
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-05-14 1970-01-01 259
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-05-01 1970-01-01 234
2024 ОН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-05-01 1970-01-01 244
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-21 1970-01-01 276
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-18 1970-01-01 239
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-02 1970-01-01 231
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-02 1970-01-01 268
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-21 1970-01-01 295
МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН 2023-2024 ОНЫ ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2024-03-18 1970-01-01 319
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-12 1970-01-01 295
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-01 1970-01-01 248
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-01 1970-01-01 250
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-21 1970-01-01 279
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-14 1970-01-01 284
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-02 1970-01-01 265
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 277
2023 ОНЫ АРАВХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 266
2024 ОНЫ 01 САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 246
2024 ОНЫ 01 САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 346
Хөдөө аж ахуйн цаг уурын салбараас гаргасан 2023 оны жилийн тойм 2024-01-22 1970-01-01 280
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-22 1970-01-01 279
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-13 1970-01-01 248
2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-04 1970-01-01 324
2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-04 1970-01-01 303
ХОВД АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЛИЙН МЭДЭЭ 2023-11-22 1970-01-01 366
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-22 1970-01-01 275
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-11 1970-01-01 325
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-01 1970-01-01 358
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-10-21 1970-01-01 281
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-10-11 1970-01-01 308